НЭМЭЛТ: 10:30 цаг
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэллээ. Хуралдаанаар Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ асуудлыг хэлэлцэж байна.
Хуулийн төслийн танилцуулгад "Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын суурьшил сийрэг, дэд бүтцийн хөгжил сул, далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээврийн салбар нь гадаад ертөнцтэй холбогдох гол гарц болон үндэсний аюулгүй байдлын тулгуур хүчин зүйлийн нэг болдог. Төрөөс агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцон бодлогоор дэмжин ажиллаж байна.
Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 1 дүгээр зүйл “Боомтын сэргэлт” хэсгийн 1.3-т “Монгол Улсын агаарын зайн зохион байгуулалт, агаарын замын ашиглалтыг сайжруулан дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлахыг үе шаттайгаар үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, аялал жуулчлалын салбарыг дэмжинэ” гэж заасан.
Түүнчлэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зам, тээврийн салбарын болон боомтын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр үндсэн таван зорилт дэвшүүлж, Монгол Улсыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан, эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулах замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, агаарын зайн ашиглалтыг сайжруулан, дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлахыг үе шаттайгаар хэрэгжүүлж, ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, аялал жуулчлалыг дэмжих зорилтыг дэвшүүлсэн.
Энэ хүрээнд “Шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг баталсан. Тус тогтоолын хэрэгжилтийг хангахтай холбогдуулан Олон Улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай”, “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” хэлэлцээрийг тус тус байгуулсан.
Улаанбаатар хотод 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гарын үсэг зурсан “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т өөрчлөлт оруулах тухай протоколд гарын үсэг зурах эрхийг Ерөнхий сайдын 2026 оны 81 дүгээр захирамжаар олгосны дагуу ОХУ-ын Москва хотод 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв нар гарын үсэг зурсан болно.
Хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах тухай протоколын төсөл байгуулагдсанаар Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын хамтын ажиллагаа газрын тосны хангамжийн салбарт өргөжиж, улмаар агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийг тасралтгүй нийлүүлэх, агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжид олон улсын стандартын шаардлагад нийцсэн шатахууныг тогтвортой, хямд үнээр нийлүүлэх боломж бүрдэх ач холбогдолтой юм.
Хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах тухай протоколын төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцсэн болно" гэжээ.
ЧУУЛГАН: Хүүхдийн хөгжлийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
УИХ-ын хаврын ээлжит чуулганы 2026.05.28-ны пүрэв гаргийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
| ПҮРЭВ ГАРАГ /2026.05.28/ |
|
|
||
| Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
| НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН |
||||
| 1 |
Хууль зүйн байнгын хороо |
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Их засаг” |
| ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН |
||||
| 1 |
·Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ ·Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ ·Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/ ·Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ ·Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ ·“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа нарын 1З гишүүн 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ · Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарын 21 гишүүн 2026.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/ ·Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл ·“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл ·Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүн 2026.03.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ ·Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 10 гишүүн 2025.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ ·Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүн 2025.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ ·Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/- ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ ·БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Цэнгүүн 2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ ·“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл ·“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл ·Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал |
10.00 |
“Их хуралдай” |
|