УИХ-ын гишүүн О.Батнайрамдал УИХ-ын дарга С.Бямбацогтод Оюу толгойн "нууц"-аас бусад бүх нотлох баримтыг олон нийтэд нээлттэй болгох хүсэлт хүргүүлжээ.
Тэрбээр энэ талаар "Монгол Улсын Үндсэн хуульд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох зарчмыг хуульчилсан. Үүнтэй холбоотойгоор иргэд байгалийн баялгийн ашиглалт болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдээлэл авах эрхтэй.
Энэ хүрээнд Оюу толгойн Хянан шалгах түр хороонд ирүүлсэн “НУУЦ”-аас бусад бүх нотлох баримтуудыг олон нийтэд нээлттэй болгох хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлээд байна" гэж цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.
