Григорийн тооллын жилийн 146 дахь (өндөр жил бол 147 дэх) өдөр юм.
Мөн он дуустал 219 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
МЭ 17 - Суут жанжин Германикус Германы Черушки, Чатти ванлигуудыг булаан эзэлснээ Ром хотод ёслол төгөлдөр тэмдэглэв.
451 - Арменийн босогчид Сасанидын эзэнт гүрэнтэй тулалдав. Сасанидын эзэнт гүрэн ялалт байгуулсан шашны эрх чөлөөг нь хэвээр үлдээжээ.
946 - Английн хаан I Эдмундыг Гэгээн Августины өдрөөр амь насыг нь хороов.
1293 - Японы Камакүра хотод 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж 23 мянган хүн амиа алджээ.
1538 - Женевийн захиргаа Жон Калвин болон түүний дагагсдыг нутгаасаа хөөв. Калвин дагагсадтайгаа Страсбургт гурван жил бүгжээ.
1637 - Английн эзлэн түрэмгийлэгч Жон Месоноор удирдуулсан цэргүүд одоогийн Коннектикут мужийн нэгэн тосгонд халдан нутгийн уугуул 500 иргэнийг хороов.
1770 - Хаант Оросын дэмжлэгтэй Грекийн босогчид Османы эзэнт гүрний эсрэг бослого дэгдээв. Тулаанд Грекчүүд хүнд ялагдал хүлээсэн билээ.
1805 - Францын эзэн хаан Наполеон Бонапарт Миланы сүмд өөрийгөө Бүх Италийн хаан хэмээн зарлав.
1821 - Османы эзэнт гүрний эсрэг Грекийн босогчид Пелопоннесийн сенат гэгчийг байгуулжээ.
1822 - Норвегийн Гру сүмд гал гарсны улмаас 116 хүн амиа алджээ. Энэ нь Норвегийн түүхэнд тохиосон хамгийн хөнөөлт түймэр байсан юм.
1830 - АНУ-ын Конгресс Ерөнхийлөгч Эндрю Жексоны боловсруулсан уугуул иргэдэд газар оноох хуулийг баталжээ.
1864 - Одоогийн Монтана муж АНУ-д нэгдэв.
1865 - Америкийн иргэний дайн: Эх газрын армийн генерал Эдмунд Кирби Смитээр удирдуулсан цэргүүд Техасын Галвестон хотод бууж өгчээ.
1868 - АНУ-ын Ерөнхийлөгч Эндрю Жонсонд итгэл үзүүлэх эсэхээр санал хурааж ердөө нэг хүний саналын илүүгээр авч үлдэв.
1879 - Хаант Орос, Их Британийн хооронд Гандамакын гэрээ байгуулагдаж, Афганийн улс байгуулагдах эхээ тавьсан юм.
1887 - Канадын Номхон далайн төмөр зам үндсэн шугам зорчигдод нээгдсэн байна.
1896 - Хаант Оросын сүүлийн эзэн хаан II Николай хаан ширээнд суув.
Америкийн санхүүч Чарльз Дау "Дау Жонесын аж үйлдвэрийн дундаж"-ийг хэвлүүлжээ.
1897 - Ирландын зохиолч Брем Стокерын "Дракула" зохиол худалдаанд гарав.
1900 - Мянган өдрийн дайн: Колумбын консерватив нам, Либерал намынхаа эсрэг сонгуулийн дүнг эсэргүүцэн зэвсэгт мөргөлдөөн дэгдээв.
1908 - Ойрх Дорнодод анх удаагаа газрын тосны илэрц тогтоогдов. Персийн баруун өмнөд хэсэгт орших Масед Солэйман хотод цооног илэрч төд удалгүй Англи-Персийн хөрөнгө оруулалттай газрын тосны компани байгуулагдсан билээ.
1918 - Бүгд найрамдах ардчилсан Гүрж улс байгуулагдав.
1923 - "Ла Манш" 24 цагийн автомашины уралдаан анх удаагаа зохиогджээ.
1928 - ФИФА-гийн хурлаар Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 4 жилд 1 удаа явуулж байх шийдвэр гарчээ.
1938 - АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд анх удаагаа Америк биш иргэдийн асуудал эрхэлсэн байнгын хороо байгуулагдаж, хуралдаанаа зарлажээ.
1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Динамо ажиллагаа: Францын умард хэсгийн Данкөрк хотод Холбоотны цэргийн хүч томоохон дайралт хийжээ.
1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Ливийн төлөөх Газалагийн тулаан эхэлжээ.
1948 - АНУ-ын Конгресс Холбооны иргэний агаарын тээвэр байгуулах тухай хууль батлав.
1966 - Британийн Гайана Их Британиас салан тусгаарлаж, Гайана улс байгуулагджээ.
1968 - Исланд улс замын хөдөлгөөний дүрмээ зүүн гараас, баруун гарт шилжүүлэв.
1969 - Аполло сансрын хөтөлбөр: Аполло 10 хөлөг саран дээр хүн газардуулж болох эсэхийг ажиглаж задгай сансарт найм хоног ажилласны эцэст эх дэлхийдээ газарджээ.
1970 - ЗХУ-ын Ту-144 хөлөг анх удаа арилжааны нислэг үйлдэв.
1972 - АНУ, ЗХУ-ын хооронд Баллистик пуужинг устгах гэрээ байгуулав.
1980 - "Союз-36" хөлөг хөөрч Унгарын анхны сансрын нисгэгч Берталан Фаркаш сансарт ниссэн байна.
1981 - Италийн Засгийн газрын гишүүд фримэсоны нийгэмлэгт элссэн гэх шуугиантай холбогдуулан Ерөнхий сайд Арнальдо Форлани Засгийн газраа тараасан юм.
1983 - Япон тэнгист 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас цүнами үүсэж Хоншү мужид 100 хүн амиа алдав.
1986 - Европын Зөвлөл хуралдаж Европын холбооны далбааг батлав.
1991 - Гүрж ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарснаас хойш анх удаагаа Ерөнхийлөгчийн сонгууль явуулж анхны Ерөнхийлөгчөөр Звиад Гамсахурдиа сонгогджээ.
Тайландын Пу Той үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Лауда агаарын тээврийн 004 нислэг осолдож 223 хүн амиа алджээ.
1993 - Алжирын сэтгүүлч Тахар Жаүтын амь насанд исламистууд халдав. Тэрээр 6-р сарын эхээр эмнэлэгт амиа алджээ.
1998 - Австралийн Засгийн газар Үндэсний уучлалын өдөр болгон зарлажээ.
2004 - Америкийн армийн чөлөөндөө гарсан офицер Терри Николсыг хүн амины 161 хэрэгт буруутай гэж үзэн ял оноожээ.
2008 - БНХАУ-ын дорно, өрнө хэсэгт их хэмжээний үер бууж 148 хүн амиа алдан, 1.3 сая хүн ямар нэг хэмжээгээр хохиров.
Мэндэлсэн алдартнууд
1556 - Османы султан (1595—1603) III Мехмед (1603 онд нас барсан).
1887 - Бирмийн хоёр дахь Ерөнхийлөгч Ба У (1963 онд нас барсан)
1895 - Америкийн нэрт зурагчин Дороте Ланж (1965 онд нас барсан)
1907 - Академийн шагналт, Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний одонт нэрт жүжигчин Жон Уейн (1979 онд нас барсан)
1908 - Вьетнамын анхны Ерөнхий сайд Нгуен Нгок То (1976 онд нас барсан)
1909 - Мексикийн 48 дахь Ерөнхийлөгч Адольфо Лопез Матеос (1969 онд нас барсан)
1912 - Унгарын 46 дахь Ерөнхий сайд Янош Кадар (1989 онд нас барсан)
1913 - Английн нэрт жүжигчин Петер Кашинг (1994 онд нас барсан)
Олимпын аварга, дэлхийн хошой аварга Германы хүндийн өргөгч Йосеф Мангер (1991 онд нас барсан)
1958 - Олимпын хүрэл, дэлхийн мөнгөн медальт Финландын халхалттай гүйгч Арто Бригарр
1960 - Олимпын аварга Австралын хүндийн өргөгч Дийн Лакин
Олимпын мөнгө, Европын аварга Литвын зээрэнцэг шидэгч Ромас Убартас
1966 - "Харри Поттер", "Хааны айлдвар" зэрэг киногоороо алдаршсан Английн жүжигчин Элена Бонхэм Картер
1968 - Данийн угсаа залгамжлах хунтайж Фредерик
1974 - Олимпын аварга, мөнгөн медальт, дэлхийн есөн алт, найман мөнгөн медальт, европын 12 алт, 10 алтан медальт Шведийн усанд сэлэгч Ларс Фроландер
1977 - Италийн хөлбөмбөгч Лука Тони
1979 - Олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн аварга, дэлхийн танхимын долоон удаагийн аварга ОХУ-ын гүйгч Наталья Назарова
1988 - Дэлхийн аварга Австралийн зээрэнцэг шидэгч Дэни Стивенс
Нас барсан алдартнууд
946 - Английн хаан I Эдмунд (921 онд төрсөн)
1969 - Нисэх онгоцны Локхэд компанийг үндэслэгч Аллан Хейнэс Локхэд (1889 онд төрсөн)
2002 - Олимпын алт, мөнгө, хүрэл медальт Этиопын гүйгч Мамо Вольд (1932 онд төрсөн)
2008 - Академийн наадмын шагналт нэрт найруулагч Сидни Поллак (1934 онд төрсөн)
2017 - Америкийн улс төр судлаач Збигнев Бжезински (1928 онд төрсөн).
Тэмдэглэлт өдөр
Дани Угсаа залгамжлах хунтайжийн өдөр
Гүрж Тусгаар тогтнолын өдөр
Гайана Тусгаар тогтнолын өдөр
Польш Ээжүүдийн өдөр
Австрали Үндэсний уучлалын өдөр
Эх сурвалж: WIKIPEDIA