"PHYSICAL: ASIA 100" шоуны Японы багийн оролцогч, Олимпын аварга Кацуми Накамүра Дорнодод болох “Blue Mongolia Buir 2026 KO-XV” Олон улсын задгай усан сэлэлтийн тэмцээнд урилгаар оролцохоор болжээ.
"Далайн хаадууд" клуб 15 жилийн ойн хүрээндээ анх удаа олон улсын нээлттэй усан спортын "Blue Mongolia Buir 2026" фестивалийг анх удаа зохион байгуулах гэж байна. Фестиваль ирэх зургадугаар сарын 28-наас 30-ны хооронд Дорнод аймгийн Буйр нууранд болох ажээ.
Фестивалийн хөтөлбөрт:
- Усан сэлэлтийн олон улсын нээлттэй тэмцээн (200м-10000м)
- Гэр бүлийн "Хөгжөөнт нугас" уралдаан
- Beach Festival, Оройн концерт, DJ шоу
- Галт шоу болон үндэсний урлагийн тоглолт
- Байгаль орчныг хамгаалах аян багтжээ. Тэмцээнд оролцогчдыг 2026 оны тавдугаар сарын 20-ныг хүртэл бүртгэсэн байна.