Григорийн тооллын жилийн 143 дахь (өндөр жил бол 144 дэх) өдөр юм. Мөн он дуустал 222 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал

1430 - Бургундийн удирдсан армийнханд Жанна д'Арк баригдсан.
1498 - Италийн Флоренцийн Бүгд найрамдах улсын захирагч асан Жироламо Савонаролаг олны өмнө шатаав.
1568 - Нассаугийн гүн Луи-гаар удирдуулсан Голландын босогчид Аренбергийн гүн Жеан де Лигньед ялагдав. Ингэснээр наян жилийн дайн дэгдсэн билээ.
1609 - Британийн колони Виржини мужийн газар нутгийг хоёр дахь удаагаа шинэчлэн тогтоов.
1788 - АНУ-ын Үндсэн хуулийг хүлээн зөвшөөрсөн Өмнөд Каролина АНУ-ын найм дахь муж болжээ.
1829 - Австрийн эзэнт гүрний Вена хотод хөгжимчин Сайрил Демиан аккордион зохион бүтээж патентыг нь авчээ.
1846 - Мексик-Америкийн дайн: Мексикийн Ерөнхийлөгч Мариано Паредес АНУ-д албан бусаар дайн зарлав.
1863 - Саксонийн хаант улсын Лайпциг хотод Германы хөдөлмөрчдийн ерөнхий холбоо байгуулагдсан нь одоогийн Социаль демократ намын үндэс суурь болов.
1907 - Финланд улсад хоёр танхимтай парламент анхны чуулганаа нээжээ.
1911 - Нью-Йорк хотын номын санг нийтийн эзэмшилд шилжүүлэв.
1915 - Дэлхийн нэгдүгээр дайн: Сөргөлдөгч талд хүчин зүтгэж байсан Итали улс Лондонгийн гэрээгээр холбоотон болов.
1932 - Бразилийн дарангуйлагч Гетулиу Варгасын засаглалыг эсэргүүцсэн дөрвөн оюутанг олны нүдэн дээр буудан хороожээ. Үүнээс хэдхэн долоо хоногийн дараа Бразилийн Үндсэн хуулийн хувьсгал эхэлсэн билээ.
1934 - Америкийн түүхэн дэх хамгийн зартай, харгис дээрэмчид болох Бонни болон Клайд нарыг Луизиана мужийн Бьенвиль Париш хотод цагдаа нар устган хөнөөв.
1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистын Германы СС-ын тэргүүн Хайнрих Гиммлер хор ууж гэр бүлийнхээ хамт амиа хорложээ.
1948 - АНУ-аас Израил улсад суугаа Ерөнхий консул Томас К.Уассоны амь насыг Йерусалим хотод хороожээ.
1949 - Хүйтэн дайн: Германыг эзэлсэн барууны улсууд "Суурь хууль"-ийг баталж, Холбооны Бүгд Найрамдах Герман улсыг байгуулжээ.
1951 - Төвөдийг чөлөөлөх энхийн гэрээнд БНХАУ, Төвд улс гарын үсэг зурав.
1960 - Чилийн эргийн дагуу газар хөдөлсний улмаас цүнами үүсэж АНУ-ын Хавай мужийн Хило хотын 61 хүн амь насаа алджээ.
1992 - Италийн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй хүчтэй тэмцэгч Жиованни Фалконыг Сицили хотын Капачи хотод эхнэр, гурван бие хамгаалагчийнх нь хамт хороов.
1995 - Дэлхийн алдарт үйлдлийн хэл гэгдэх "Жава" хэрэглээнд нэвтэрчээ.
1998 - Умард Ирландын иргэд өөртөө засах эрхтэй болох эсэх санал хураалтад оролцож, 75 хувь нь "тийм" гэж хариулжээ.
2002 - Исланд улсад хуралдсан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг "Киотогийн протокол"-ын төслийг 55 улс дэмжив.
2006 - Аляска мужид орших Кливленд галт уул дэлбэрэв.
2014 - АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн хотхонд зэвсэглэсэн этгээд халдсаны улмаас долоон хүн амиа алдан, 14 хүн гэмтжээ.
2016 - Йемений Аден хотод хоёр ч удаагийн дэлбэрэлт болж 45 цэргийн алба хаагч амиа алджээ.
Сирийн эрэг дагуух Жабле, Тартус хотуудад найман удаагийн дэлбэрэлтийн улмаас 84 хүн амиа алдаж, 200 хүн бэртжээ.

Мэндэлсэн алдартнууд

1052 - Францын хаан I Филип (1108 онд нас барсан)
1834 - Данийн зураач Карл Блох (1890 онд нас барсан)
1864 - Олимпын мөнгөн медальт Америкийн туялзуур сэлэмч Уиллиам Оконнор (1939 онд нас барсан)
1865 - Бразилын 11 дэх Ерөнхийлөгч Эпитасио Пессоа (1942 онд нас барсан)
1883 - Америкийн нэрт жүжигчин, Академийн анхны наадмыг хөтөлсөн Даглас Фейрбэнкс (1939 онд нас барсан)
1891 - Нобелийн шагналт Шведийн зохиолч Пар Лагерквист (1974 онд нас барсан)
1908 - Нобелийн шагналт Америкийн физикч Бон Бардийн (1991 онд нас барсан)
1925 - Нобелийн шагналт Америкийн биологич Жошуа Лэдерберг (2008 онд нас барсан)
1933 - Британийн суут жүжигчин Жоан Коллинс
1943 - Соломоны арлууд улсын анхны Ерөнхий сайд Петер Кэнилориа (2016 онд нас барсан)
1949 - Перу улсын 93 дахь Ерөнхийлөгч Алан Гарсиа (2019 онд нас барсан)
1951 - Дэлхийн ауга шатарчдын нэг Оросын шатарчин Анатоли Карпов
Грекийн 185 дахь Ерөнхий сайд Антонис Самарас
1973 - Америкийн дуучин Максвелл
1980 - Грекийн хөлбөмбөгч Теофанис Гекас
1984 - Португалийн хөлбөмбөгч Уга Алмейда
1988 - Италийн хөлбөмбөгч Ангело Огбонна
1991 - "Евровижн" тэмцээний тэргүүн байрын шагналт Германы дуучин Лена
1998 - Дэлхийн мөнгө, хүрэл медальт, Азийн хошой аварга Бахрейны гүйгч Сальва Эйд Насер

Нас барсан алдартнууд

230 - Ромын пап I Урбан (төрсөн огноо тодорхойгүй)
1370 - Их Монгол Улсын хаан Тогоонтөмөр (1320 онд төрсөн)
1906 - Норвегийн яруу найрагч Хенрик Ибсен (1828 онд төрсөн)
1937 - Америкийн анхны саятан, "Стандарт Ойл" компани болон Рокефеллерын их сургуулийг үндэслэгч Жон Д.Рокефеллер (1839 онд төрсөн)
1960 - Неон гэрлийг зохион бүтээгч Францын инженер Жоржес Клод (1870 онд төрсөн)
1991 - Бельгийн хаант улсын 50 дахь Ерөнхий сайд Жеан ван Хутте (1907 онд төрсөн)
2009 - Өмнөд Солонгосын ес дэх Ерөнхийлөгч Ро Мүү Хён (1946 онд төрсөн)
2015 - Америкийн математикч, Нобелийн эдийн засгийн шагналт Жон Форбес Неш (1928 онд төрсөн)
2017 - Жеймс Бондын дүрээр алдаршсан Британийн жүжигчин Рожер Мур (1927 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

Герман Үндсэн хуулийн өдөр
Ямайка Хөдөлмөрийн өдөр
Мексик Оюутны өдөр
Олон улсын яст мэлхийний өдөр

Эх  сурвалж: WIKIPEDIA