ОХУ-ын Батлан хамгаалах яам "ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины Винниц, Чернигов, Ровно мужид байрлах, цэргийн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангадаг гурван дэд станцад цохилт өгсөн" гэж  мэдээлжээ.

Тус яамны мэдээлснээр, 110 киловольтын хүчин чадалтай дэд станцууд Винница хот, Чернигов мужийн Оболонье тосгон, Ровно мужийн Ракитное сууринд байрлаж байсан бөгөөд Украины цэргийн үйлдвэрлэлийн байгууллагуудын үйл ажиллагааг эрчим хүчээр хангадаг байжээ.

Мөн ОХУ-ын Батлан хамгаалах яам "Одесса хотын баруун өмнөд хэсэгт, Хар тэнгист байрлаж байсан, Украины Зэвсэгт хүчинд давхар зориулалттай ачаа тээвэрлэж байсан хөлөг онгоцод цохилт өгсөн" гэж мэдээлсэн байна.

Тус яамны тайлбарласнаар, Оросын зэвсэгт хүчин Украины цэргийн болон эдийн засгийн чадавхыг бууруулах зорилгоор цэргийн үйлдвэрлэлийн дэд бүтэц, тээвэр ложистикийн объектуудад цохилт өгч байгаа аж.

Мөн эдгээр ажиллагаанд алсын тусгалтай цохилтын нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон өндөр нарийвчлалтай зэвсэг ашиглаж байгааг онцолжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI