ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын тусгай элч нартай хийсэн уулзалтынхаа нэг үеэр ОХУ-ын Төрийн архивт хадгалагдаж буй, Жаред Кушнерийн өвөөгийн нацистуудын эсрэг тэмцэж байсан тухай дэлгэрэнгүй өгүүлсэн баримт бичгийн хавтаст хэргийг тэдэнд үзүүлсэн талаар Кушнер өөрөө New York Magazine сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тус сэтгүүлд бичихдээ "Ерөнхийлөгч Путин Төрийн архиваас авсан, Холокостын үеэр Кушнерийн өвөө партизаны хөдөлгөөнд оролцож, нацистуудын эсрэг тэмцэж байсан тухай дэлгэрэнгүй өгүүлсэн баримт бичгийн хавтаст хэргийг үзүүлсэн" хэмээн мэдээлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнер энэхүү үйлдлийг Орос, АНУ хоёр дэлхийн хоёрдугаар дайны үед нацистуудын эсрэг хамтран тэмцэж байсан түүх сануулсан, нарийн утга агуулгатай дипломат дохио гэж тайлбарлажээ.
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 12-нд Кремльд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф болон Жаред Кушнер нартай уулзжээ.
Уулзалтын үеэр ОХУ-ын төрийн тэргүүн Украины Константиновка хотод Алёшки хотын туршлагад тулгуурласан хүмүүнлэгийн ажиллагаа зохион байгуулах санал дэвшүүлсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков уг яриа хэлэлцээг агуулга баялаг, бүтээлч, илэн далангүй бөгөөд үр өгөөжтэй болсон гэж тодорхойлжээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI