Аюулгүй байдал судлалын хүрээлэн Монгол Улсын гадаад бодлого, олон улсын харилцаа, хөрш орнуудын чиглэлд оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгаа хийх сонирхол, идэвх, санаачилгыг хөхиүлэн дэмжих зорилгоор эсээ бичлэгийн уралдааныг жил бүр зохион байгуулдаг.

Энэ жилийн уралдаанд МУИС, ХИС, ШУТИС, ҮБХИС, ОТИС, Шихихутуг их сургуулийн оюутнууд оролцсон байна.

Эсээ бичлэгийн уралдаанд “С5+1” сэдвээр МУИС-ийн оюутан Г.Алтанхишиг тэргүүн байр, “Монгол Улсын зөөлөн хүчний бодлого ба соёлын дипломат харилцаа” сэдвээр ХИС-ийн оюутан Б.Энхжин дэд байр эзэлжээ.

Мөн “Жижиг бүлгүүдийн хуваагдал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” сэдвээр Шихихутуг их сургуулийн оюутан А.Бямбадалай гутгаар байрт тус тус шалгарсан байна.

Эсээ бичлэгийн уралдааны шүүгчээр Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү, Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Индра, Ахлах судлаач, доктор Х.Урангоо нар ажилласан байна.

Э.ЦЭЦЭН