Тасс агентлаг өнөөдөр (2026:05.21) Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Даваагийн Монгол, Орос хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаарх байр суурийг нийтэлснийг бид энэ удаа "БИДНИЙ ТУХАЙ" буландаа онцолж байна.
Тус мэдээлэлд "Москвад томилогдон ирээд удаагүй байгаа Монгол Улсын Элчин сайд Д.Даваа "ОХУ, Монгол Улсын хооронд байгуулсан “Найрсаг харилцаа, бүх талын стратегийн түншлэлийн гэрээ” хоёр улсын харилцааг бүх чиглэлд идэвхжүүлэх боломжийг бүрдүүлсэн" гэж мэдэгдлээ. Тэрбээр энэ байр сууриа Константин Косачевтэй хийсэн уулзалтын үеэр илэрхийлсэн байна.
Дипломат төлөөлөгч “Хоёр улсын парламентаар соёрхон баталсан ОХУ болон Монгол Улсын хоорондын ‘Найрсаг харилцаа, бүх талын стратегийн түншлэлийн гэрээ’ нь хоёр талын харилцааг бүх салбарт эрчимжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн” гэж онцлоод, хоёр орны гүнзгий түүхэн холбоог мөн тэмдэглэн хэлжээ.

Уулзалтын үеэр 2026 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг хамтран тэмдэглэх асуудлыг хэлэлцсэн байна. Энэхүү гэрээг хоёр улсын удирдагчид 2019 оны есдүгээр сарын 3-нд байгуулсан бөгөөд хугацаагүй хүчинтэй ажээ.
Мөн талууд хилийн бүс нутгуудын эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа, Монголын төлөөлөгчдийн тавдугаар сарын 28, 29-нд Астанад болох Евразийн комиссын Дээд зөвлөлийн хуралд оролцох асуудал, мөн зургадугаар сард Санкт-Петербург хотод болох олон улсын эдийн засгийн форумд оролцох бэлтгэлийн талаар тус тус санал солилцсон байна" гэжээ.
Эх сурвалж: TASS