Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх огцрохоо мэдэгдсэн талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлсээр байна. Reuters агентлаг "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх авлигын хэрэгт буруутгаж буйг шалгуулахын тулд огцрохоо мэдэгдсэнийг онцолсон байна. 

Тус нийтлэлд "Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мягмар гарагт албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн талаар төрийн мэдлийн “Монцамэ” агентлаг мэдээлжээ. Энэ нь сөрөг хүчнээс Ерөнхийлөгч болон төрийн өндөр албан тушаалтнуудыг авлига, албан тушаалын байдлаа урвуулан ашигласантай холбоотой асуудалд буруутгасантай холбоотой аж.

Сөрөг хүчний Ардчилсан нам эрх баригч Монгол Ардын Намын удирдлагуудыг авлига, хээл хахууль, албан тушаалын томилгоонд тал зассан байдал буюу танил тал, намын хамаарлыг урьтал болгосон үйлдэлд буруутгаж буй юм байна.

У.Хүрэлсүх “Ардчилсан намаас үнэнийг тогтоохын тулд намайг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх ёстой гэж мэдэгдсэн. Би үүнтэй санал нэг байна. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ шилжүүлэн өгнө. Намайг шалгаж, улмаар нэр төрийг минь сэргээнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлснийг “Монцамэ” агентлаг уламжилжээ.

Тэрбээр 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж эхэлсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрт нь холбогдуулан гаргаж буй дээрх мэдэгдлүүдийг Ерөнхийлөгчийн нэр хүндийг гутаах, доромжлох зорилготой хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд, мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн хамтран ажиллахаа мэдэгджээ.

Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Ерөнхийлөгчийн огцрох хүсэлтийг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Тус улсын нэг танхимтай парламент болох 126 гишүүнтэй Улсын Их Хурал уг хүсэлтийг батлах эсэхийг шийдэх юм" гэжээ.

Эх сурвалж: REUTERS