НЭМЭЛТ: УИХ-ын чуулганы пүрэв гаргийн нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга Д.Бямбацогт өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал олон болохыг онцлон дурдав. Яг одоо Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн төслийг Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.
ЧУУЛГАН: Эрүүгийн тухай хуулийг өөрчлөх хуулийн төслийг хэлэлцэнэ
УИХ-ын хаврын ээлжит чуулганы 2026.05.21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж байна. Үүнд:
- -Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
- -Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- -Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд
- -Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл
- -Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
- -Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- -Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- -Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
- -Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд