ОХУ-ын уран гулгагч Камила Валиева эрүүл мэндийн шалтгааны улмаас хэсэг хугацаанд завсарлаад байсан бэлтгэлээ сэргээжээ. Энэ тухай эх сурвалж ТАСС агентлагт мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Валиева Москва хотын “Хрустальный” мөсөн ордонд бэлтгэлдээ эргэн орсон аж.
Түүнчлэн тэрбээр дасгалжуулагч Этери Тутберидзегийн багтай дахин хамтран ажиллаж эхэлсэн талаар ТАСС өмнө нь мэдээлжээ. Валиева өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын сүүлээс эхлэн Светлана Соколовскаягийн удирдлага дор бэлтгэл хийж байв.
Өдгөө 20 настай Камила Валиева допингийн эсрэг дүрэм зөрчсөн хэргээр авсан дөрвөн жилийн эрх хасах шийтгэлээ дуусгасны дараа спортын замналаа үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тэрбээр богино үзүүлбэр, чөлөөт үзүүлбэр болон хоёр үзүүлбэрийн нийлбэр дүнгээр дэлхийн дээд амжилтуудыг эзэмшдэг уран гулгагч юм.
Мөн өнгөрсөн наймдугаар сард Олон улсын тэшүүрийн холбоо (ISU) Валиевад төвийг сахисан тамирчны статус олгосон боловч хожим уг статусаа цуцалжээ.
Ийнхүү Валиева бэлтгэлдээ эргэн орсноор уран гулгалтын спортын замналаа үргэлжлүүлэх дараагийн алхмаа хийж байна.
Эх сурвалж: ТАСС