Украин улс 800 мянган алба хаагчтай зэвсэгт хүчнээ цаашид тогтвортой санхүүжүүлэхийн тулд барууны түнш орнуудаасаа дор хаяж 10 жилийн хугацаатай санхүүгийн тусламж хүсэж байгаа талаар AFP агентлаг Киев дэх өндөр албан тушаалын эх сурвалжийн мэдээллээс иш татан улмжилжээ.
Тус агентлаг мэдээлэлдээ “Украин улс 800 мянган хүний бүрэлдэхүүнтэй зэвсэгт хүчнээ хэвийн хэмжээнд авч явахын тулд дор хаяж 10 жилийн хугацаанд санхүүгийн тусламж авах тооцоо, хүлээлттэй байна” гэж дурдсан байна.
Өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр Украины Сангийн дэд сайд Роман Ермолычев ирэх онд тус улсын батлан хамгаалах салбарын зардалд 175 тэрбум ам.доллар шаардлагатай тухай мэдэгджээ. Гэвч улсын төсөвт энэ зорилгоор ердөө 100 тэрбум ам.доллар төсөвлөсөн байна.
Үүний дараа РИА Новости агентлагийн хийсэн тооцоогоор, 2027 онд Украины нутаг дэвсгэрт байлдааны ажиллагаа үргэлжлэхэд өдөрт бараг 480 сая ам.долларын зардал гарах боломжтой гэж үзжээ.
Украины төсвийн төслийн дагуу тус улс зэвсэгт хүчнээ санхүүжүүлэхэд өмнөх жилүүдээс илүү их хөрөнгө зарцуулахаар төлөвлөсөн байна. Тодруулбал, цэргийн зардал 108.3 тэрбум ам.долларт хүрэхээр тооцжээ.
Гэвч Украины улсын төсвийн алдагдлыг 37 тэрбум ам.доллар гэж тооцож буй бөгөөд улсын нийт өр 276 тэрбум ам.долларт хүрч өсөх төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: RIA NOVOSTI