Шинэ улирлын “Алтан цом” барилдааны нээлт амжилттай боллоо. Хүч тэнцүүхэн долоон багийн дунд өрнөх энэхүү барилдаан эхний өдрөөсөө маш ширүүн өрсөлдөөн дунд өрнөж байна. Энэ удаа өмнө жилийн "Алтан цом"-ын эзэн “Хатант интернэшнл” баг барилдалгүй өнжиж, бусад зургаан баг эхний тойргийн барилдаанаа хийв.
Дархан аварга Н.Батсуурь ахлагчтай "Увс нуур" дэвжээний "Увс нуур" баг улсын гарди М.Лхагвагэрэл ахлагчтай "Миг Даатгал" ХХК-ийн Эв Монгол багтай учраа тааран барилдсанаас "Эв Монгол" баг 13:12-оор эхний ялалтаа авлаа.
"Эв Монгол" багт Улсын гарди М.Лхагвагэрэл /5/, Улсын заан Д.Анар /2/, Улсын начин Т.Дүгэрдорж /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /1/, Улсын начин Б.Даваа-Очир /0/, тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан П.Хүрэлбаатар /3/, Аймгийн харцага Б.Рэнчинжүгдэр /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн начин Д.Мөнхтулга /2/ даваа нийт 13 даваа авсан.
"Увс нуур" багт Дархан аварга Н.Батсуурь /4/, Улсын заан Л.Энхсаруул /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн заан Т.Батсүрэн /0/, Аймгийн арслан Д.Цэнд-Аюуш /1/, хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Г.Цэрэнтогтох /3/, Аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ /0/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн заан Б.Батбаян /1/ нийт 12 даваа авсан юм.

"Эв Монгол" багийн дасгалжуулагчаар МУГД, улсын начин Б.Адъяахүү, Увснуур багийн дасгалжуулагчаар улсын харцага Т.Баасанхүү нар ажиллав.
Даян аварга Б.Орхонбаяр ахлагчтай "АПУ" ХК, "Скайтел" ХХК-ийн "АПУ Скайтел" баг улсын арслан Э.Батмагнай ахлагчтай "М-Си-Эс" группийн "М-Си-Эс Энержи" багтай учраа тааран барилдсанаас "М-Си-Эс Энержи" баг 17:8-аар илт давуу эхний ялалтаа авлаа.
"М Си Эс Энержи" багт Улсын арслан Э.Батмагнай /3/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын харцага Г.Бадрах /0/, Улсын заан Д.Хүдэрбулга /2/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын харцага Ц.Мөнхбаяр /1/, Улсын заан Д.Алтанцоож /3/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан С.Жавхлан /0/, Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр /4/, Аймгийн арслан М.Баасанжав /4/ нийт 17 даваа авсан.
"АПУ Скайтел" багт Улсын арслан Ц.Бямба-Отгон /2/ Улсын харцага Э.Даш /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Х.Чойжилсүрэн, Улсын харцага Б.Цэдэнсодном /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Б.Бат-Эрдэнэ /0/, Улсын начин Н.Амгаланбаатар /5/, Аймгийн арслан М.Цэрэн /1/ нийт 8 даваа авсан юм.
"М Си Эс Энержи" багийн дасгалжуулагчаар улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, АПУ Скайтел багийн дасгалжуулагчаар МУГД, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын заан Т.Санчир нар ажиллав.

Улсын аварга П.Бүрэнтөгс ахлагчтай "Ажнай Корпораци" ХХК-ийн "Ажнай" баг улсын аварга О.Хангай ахлагчтай "Таван Богд" группийн "Ховд дэвжээ" багтай учраа тааран барилдсанаас "Ховд дэвжээ" баг 14 даваагаар эхний ялалтаа авлаа.
"Ховд дэвжээ" багт Улсын аварга О.Хангай /4/, Улсын арслан Б.Бат-Өлзий /2/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Б.Сосорбарам /1/, Улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл /2/, Аймгийн хурц арслан Ц.Төмөрцоож /2/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Э.Сумъяабат /0/, Аймгийн арслан М.Баяржавхлан /5/ нийт 14 даваа авсан.
"Ажнай" багт Улсын аварга П.Бүрэнтөгс /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан М.Буяндэлгэр /1/, Улсын заан Б.Серик /1/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан О.Доржсамбуу /0/, Улсын харцага Б.Түвшинтөгс /2/, Улсын начин Б.Гончигсүрэн /4/, Аймгийн хурц арслан М.Эрхэмбаяр /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн заан Б.Баянсүх /3/ нийт 11 даваа авсан юм.
"Ховд дэвжээ" багийн дасгалжуулагчаар МУГД, улсын заан Ц.Мягмарсүрэн, Ажнай багийн дасгалжуулагчаар улсын заан Ц.Одбаяр, улсын начин Б.Сугаржаргал нар ажиллав.
Өнөөдөр 11:00 цагаас Моничатын нэрэмжит аймаг, цэргийн цолтой залуу 256 бөхийн ээлжит барилдаантай.
Э.ЦЭЦЭН