Баварийн Эдийн засгийн сайд бөгөөд Шадар сайд Хуберт Айвангер (Hubert Aiwanger) арваннэгдүгээр сарын 4-ний лхагва гарагийн орой Берлин хотод нас барсан байдалтай олджээ.

Dpa агентлагийн мэдээлснээр, Айвангер Берлин хотод өөрийн төлөөлдөг "Чөлөөт сонгогчид" намын салбар оффисын нээлтийн арга хэмжээнд оролцож, үг хэлэхээр төлөвлөж байсан аж. Гэвч биеийн байдлын шалтгаанаар илтгэл тавихаасаа татгалзаж, үүний дараа түүнтэй холбоо тогтоох боломжгүй болжээ.

Улмаар 55 настай улстөрчийг Берлин хотын Митте дүүрэгт, Фридрихштрассе гудамжинд байрлах "Neuer Fritz" зочид буудлын өрөөнөөс амьгүй байдалтай олсон гэж Bild шар хэвлэл мэдээлсэн байна.

Улс төрчийн нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна

Берлин хотын цагдаа болон прокурорын байгууллага Хуберт Айвангерын нас барсан нөхцөл байдал, мөн уг хэрэгт бусад этгээд ямар нэгэн байдлаар холбогдсон эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ.

"Tagesspiegel" сонин өөрийн эх сурвалжийн  мэдээлэлд тулгуурлан мэдээлэхдээ, Берлин хотын эрх баригчид түүний нас баралтыг байгалийн шалтгаантай холбоотой гэж үзэж байгаа талаар дурдсан байна.

Баварийн Ерөнхий сайд Маркус Зёдер (Markus Söder) уг харамсалтай үйл явдалд эмгэнэл илэрхийлж, X нийгмийн сүлжээндээ "Хуберт Айвангер гэнэт нас барсан нь үнэхээр эмгэнэлтэй явдал боллоо. Бид бүгд гүн цочирдож байна. Энэ мөчид бидний бодол юуны өмнө түүний гэр бүл, үр хүүхдүүдийнх нь дэргэд байна" хэмээн бичжээ.

Эх сурвалж: DW