Ялалтын төлөө хундага тулгая, тийм ээ?

Арваннэгдүгээр сарын 2-ны даваа гарагт Филадельфи “76ers” баг Чикаго “Буллз”-ыг 126:107-оор хожсон тоглолтын үеэр Леброн Жеймс нэгэн хөгжөөн дэмжигчтэй мөргөлдөж унасан төдийгүй түүний улаан дарснаас амсаад авахаа ч мартсангүй. Энэ явдал Филадельфи хотын Xfinity Mobile Arena-д болсон бөгөөд Жеймс дарснаас амссаныхаа дараа талбайдаа эргэн гарчээ.

Тоглолтын гуравдугаар үед “76ers” баг оноогоор тэргүүлж байх үед 41 настай Жеймс талбайгаас гарч, үзэгчдийн суудал руу өнхөрсөн бөмбөгийн араас хөөж гүйсээр эхний эгнээнд сууж байсан Филадельфигийн үнэнч хөгжөөн дэмжигч, улирлын эрхийн тасалбар эзэмшигч Трой Клемонстой мөргөлдсөн байна.

NBA-гийн дөрвөн удаагийн аварга Жеймс хөгжилтэй байдлаар Клемонсын гар дахь хундагыг авч, улаан дарснаас нь нэг балгаад, дараа нь талбай руугаа буцжээ. Тоглолтын дараах ярилцлагын үеэр Жеймс энэ хөгжилтэй агшны талаар тайлбарлаж, яагаад хөгжөөн дэмжигчийнхээ дарснаас амсах болсон шалтгаанаа ярьсан байна.

Жеймс “Би түүний дарснаас жаахныг асгачихсан юм л даа. Түүнтэй мөргөлдөөд, дарсыг нь асгасан. Тэгээд гар дээр минь асгарсан дарс ямар дарс байсныг мэдэхийг хүссэн юм. Ямар амттайг нь үзэх гэсэн хэрэг. Дажгүй амттай байсан шүү” хэмээн инээмсэглэн дурсжээ.

Lebron James drinks fan's wine

Тэрбээр энэ улиралд анх удаа “76ers” багт тоглож буй. Харин хөгжөөн дэмжигч Трой Клемонс Лебронтой тохиолдсон мартагдашгүй мөчийнхөө талаар New York Post сонинд өөрийн өнцгөөс ярьжээ.

Тэр “Би суудал руугаа ямар нэг ундаа бариад алхаж явлаа. Яг юу ууж байснаа ч сайн мэдэхгүй байна. Гэтэл Леброн надтай мөргөлдчихсөн. Тэр намайг барьж аваад ‘Уучлаарай, миний буруу’ гэсэн. Миний ундаа хаа сайгүй асгарчихсан. Тэгээд тэр миний гар дахь ундааг аваад нэг балгаад, буцааж өгчихөөд талбай руугаа гүйгээд явсан даа” хэмээн тэр ярьжээ.

Клемонс үргэлжлүүлэн “Түүнийг энд ирсэнд нь би үнэхээр баяртай байгаа. Миний хувцсанд дарс асгарсан эсэхэд санаа зовохгүй байна л даа. Гол нь би ‘Sixers’-ийн хийж байгаа бүхнийг үнэлж явдаг. Энд сайхан цагийг өнгөрүүлэх гэж ирсэн хүн шүү дээ. Би үнэхээр баяртай байна” гэжээ.

Тэрбээр мөн “Эцсийн эцэст тэр ч гэсэн надтай адилхан л нэг хүн. Энгийн л нэг хүн... За, яах вэ, тэр чинь Леброн шүү дээ. Гэхдээ би тэр хундагаа эцэст нь хогийн саванд хаясан. Түүнд ямар ч асуудал байхгүй ээ. Би зүгээр л цоо шинэ, цэвэрхэн хундага авчихсан” хэмээн нэмж хэлсэн байна.

Одоо NBA-гийн 24 дэх улиралдаа тоглож буй Жеймс даваа гарагийн тоглолтод 15 оноо авч, 9 оновчтой дамжуулалт өгч, 7 самбараас бөмбөг авалт хийжээ. Түүний баг ийнхүү улирлын 7 дахь ялалтаа байгуулж, 1 хожигдолтой болсон байна.

Леброн Жеймс дарсанд дуртай гэдгээрээ ч танигдсан нэгэн. Тэрбээр дарс уух дуртай тухайгаа олон жилийн турш ил тод ярьж, яагаад тогтмол хэрэглэдгээ ч тайлбарлаж иржээ.

LeBron James #23 of the Philadelphia 76ers shoots the ball during the game against the Chicago Bulls on November 2, 2026 at Xfinity Mobile Arena in Philadelphia, Pennsylvania

Жеймс 2020 онд ESPN-ийн сэтгүүлч Бакстер Холмстой ярилцахдаа “Дарс зүрхэнд сайн гэж би сонссон. Сонсоцгоо, би амьдралынхаа хамгийн шилдэг сагсан бөмбөгийг тоглож байна. Үүний зэрэгцээ бараг өдөр бүр дарс ууж байгаа. Юу ч байсан би татгалзахгүй ээ” хэмээн ярьж байжээ.

Гэхдээ Жеймс Лос Анжелес “Лейкерс” багтайгаа өнгөрүүлэх сүүлчийн улиралдаа бэлтгэхийн тулд жигнэмэг болон дарснаас бүрэн татгалзаж байснаа өмнө нь хүлээн зөвшөөрсөн аж.

Леброн Жеймс нурууны суудлын мэдрэлийн өвдөлт буюу ишиас өвчний улмаас “Лейкерс” багийн улирлын эхний тоглолтуудыг өнжиж байсан. Тэрбээр “Mind the Game” нэвтрүүлэгт оролцохдоо хооллолт, дасгал сургуулилтынхаа талаар ийн ярьжээ.

LeBron James and Bronny James of the Los Angeles Lakers

Тэр “Улирал эхлэх үед би талбайд тоглож чадахгүй байсан нь мэдээж. Тиймээс ямар нэг зүйлээс татгалзах хэрэгтэй болсон. Би өөрийн дуртай зүйлсийнхээ нэгийг золиослох ёстой байлаа. Үнэндээ би хоёр зүйлээс татгалзсан. Тэр нь дарс уух болон амттандаа иддэг шоколадтай жигнэмэг хоёр байсан юм” гэжээ.

Анх Жеймс зөвхөн арваннэгдүгээр сарын турш дарс болон жигнэмэгнээс татгалзахаар шийдсэн ч арванхоёрдугаар сар хүртэл энэхүү сахилга батаа үргэлжлүүлсэнээ ярьжээ.

Тэрбээр нэвтрүүлэгт оролцохдоо “Би үргэлжлүүлээд л байсан. Шинэ он гартал нэг ч балга дарс уугаагүй, нэг ч амттан идээгүй. Шинэ жилийн өдөр л анх удаа дарс ууж, амттан идсэн. Ингээд бараг хоёр сар тэссэн гэсэн үг” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: PEOPLE