Оросын Ерөнхийлөгч Владимир Путины Үндэстэн хоорондын харилцааны зөвлөлийн хуралдаан дээр хэлсэн үгээс гол мэдэгдлүүдийг нь багцлан хүргэснийг ТАСС агентлаг бэлтгэснийг орчуулан хүргэж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Үндэстэн хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх ажлыг тогтмол хийх шаардлагатай бөгөөд "Үндэстнүүдийн эв нэгдлийн жил" 12 дугаар сарын 31-нээр дуусгавар болох ёсгүй" гэж мэдэгджээ.

Тэрбээр гэр бүл болон Эх орноо хайрлах, асран хамгаалах зэрэг хүн төрөлхтний суурь үнэт зүйлс бүх хүнд ижил байдгийг онцолсон байна. Мөн үндэстэн хоорондын харилцаанд үүсэж болох эрсдэл, зөрчилдөөнийг цаг тухайд нь илрүүлж, мэргэжлийн түвшинд хариу арга хэмжээ авч байхыг уриалжээ.

"Үндэстнүүдийн эв нэгдлийн жил"-ийн ач холбогдол

• Тогтолцоот ажлууд үргэлжилнэ: Энэ жил улс орон даяар олон мянган арга хэмжээ зохион байгуулагдаж, үндэстэн, ястнууд болон шашин шүтлэг, бүс нутгуудын хэлхээ холбоог бэхжүүлсэн бөгөөд ард түмэн бүрийн дуу хоолой нэгдмэл нэг хэсэг болж цуурайтах нь чухал гэдгийг тэмдэглэжээ.

• Ажил хэрэг 12 дугаар сарын 31-нээр дуусахгүй: Эв нэгдлийг бэхжүүлэх ажил тасралтгүй үргэлжлэх ёстой тул ирэх 2027 он болон цаашдын хугацаанд энэхүү ажлыг хэрхэн сунгаж, ямар шинэ хэлбэрээр үргэлжлүүлэх талаар санал боловсруулахыг холбогдох албаныханд даалгасан байна.
• Путин "Ирээдүйгээ цогцлоосон нь: Эв нэгдлийн жил"-ээр бид түүх рүүгээ өнгийж харсан хэдий ч бодит байдал дээр улс орныхоо ирээдүйг хамтдаа бүтээлээ" гэж онцолжээ.

Хүн төрөлхтний суурь үнэт зүйлс

• Оросын Ерөнхийлөгч "Биднийг нэгтгэх зүйлс: Өөрийн соёл, уламжлалаар бахархах сэтгэл нь зэрэгцэн амьдарч буй бусад хүмүүсийн соёлд хүндэтгэлтэй хандах үзлээс саяхгүй бөгөөд соёлын олон янз байдал нь улс орныг улам хүчирхэг болгодог байна. Гэр бүлээ хайрлах, ахмадаа хүндлэх, үнэнч шударга байх, Эх орондоо зүтгэх эрмэлзэл зэрэг суурь үнэт зүйлс бүх хүнд ижил байдгийг сануулжээ.

Тулгамдсан асуудалд хариу үйлдэл үзүүлэх нь

• Эрсдэлийг цаг тухайд нь илрүүлэх: Шашны болон үндэстний соёлын нэгдлүүд, мөн орон нутгийн засаг захиргааны байгууллагууд иргэдтэй шууд харилцаж, нөхцөл байдалд хяналт тавьж ажилладаг. Гэр бүлд ч, нийгэмд ч зөрчил үүсэх эрсдэл үргэлж байдаг тул хамгийн гол нь эдгээр эрсдэлийг хугацаа алдалгүй тодорхойлж, чанартай, мэргэжлийн түвшинд шийдвэрлэх нь чухал юм.

Үндэстнүүдийн хэл, гар урлалыг сонирхох хандлага өсжээ

• Соёлын сэргэлт: Оросын ард түмнүүдийн үндэсний хэл, зан заншил, гар урлалыг судлах иргэдийн сонирхол мэдэгдэхүйц өссөн байна. Энэ нь хүмүүсийн гарал үүсэл, гэр бүл болон төрөлх нутагтай нь салшгүй холбоотой байдаг аж.

Эв нэгдлийг бэхжүүлэх болон мэргэжилтэн бэлтгэх ажил

• Засгийн газар болон Ерөнхийлөгчийн тамгын газарт хандан үндэстнүүдийн эв нэгдлийг бэхжүүлэх чиглэлээр тодорхой саналууд боловсруулахыг үүрэг болгов. Мөн энэ салбарт ажиллах орчин үеийн, өндөр боловсролтой мэргэжилтнүүдийг бэлтгэхэд арга зүй, эрх зүй, боловсон хүчин болон санхүүгийн үр ашигтай дэмжлэг үзүүлэх шаардлагатайг хуралдаанаар хэлэлцжээ.