Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр 15:00 цагт эхэлж, нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах асуудлыг хэлэлцсэн. МАН-ын Удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвын нэрийг цорын ганц нэр дэвшигч болгон Тэргүүлэгчдэд танилцуулсан байна.
Улмаар нийслэлийн МАН-ын дараагийн шатны хурал энэ сарын 25-нд товлогдож, уг хурлаар Засаг даргад нэр дэвшигчийн асуудлыг эцэслэн хэлэлцэхээр болжээ.
Нийслэлийн МАН-ын нийт 23 тэргүүлэгч бий бөгөөд намын дотоод улс төрийн гол шийдвэрүүдийг гаргадаг бүтэц юм. Тэргүүлэгчдийн дэмжсэн нэрийг НИТХ-д өргөн мэдүүлж, тэнд санал хураалт явуулсны дараа нийслэлийн Засаг даргыг томилох эсэх асуудлыг Ерөнхий сайдад уламжилдаг. Ерөнхий сайд батламжилснаар Засаг дарга албан ёсоор томилогддог хуулийн зохицуулалттай.
Нэр дэвшигч Б.Пүрэвдагва нь 1990 онд төрсөн бөгөөд 2009 онд МАН-д элсэж, улс төрийн замналаа эхлүүлжээ. Тэрбээр МАН-ын Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо (СДМЗХ)-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж буй юм.