Үнэт эдлэлийн “Joyalukkas” компани 16.514 кг жинтэй, 1.215 метр урттай, цэвэр 22 каратын алтнаас бүтсэн аварга том хос ээмэг урлан Гиннесийн дэлхийн дээд амжилтын номд "Хамгийн хүнд хос алтан ээмэг" болон "Дэлхийн хамгийн том хос ээмэг" гэсэн хоёр төрлөөр нэрээ албан ёсоор тамгалжээ.
Тус компани Энэтхэгийн уламжлалт, хонхон хэлбэртэй "жүмки" загварын ээмгийг хэд дахин томруулан "Mayura Sahasra" буюу "Алтадмал мянган тогос" хэмээн нэрлэж, үндэснийхээ үнэт эдлэл урлах уламжлал болон уран нарийн хийцийг дэлхий дахинд харуулахыг зорьсон байна.
Энэхүү төсөөллийн хязгаараас давсан ер бусын нарийн бүтээлийг гаргахын тулд 55 чадварлаг дархан нийт 5,840 цаг зориулан гараар урлажээ.
"Joyalukkas" брэнд "Instagram" сүлжээний албан ёсны хуудастаа Дубай хотын Алтны дүүрэгт байрлах "Jewel of Joy" дэлгүүрийн үзэсгэлэнгийн танхимд уг бүтээлийг байнгын үнэ төлбөргүйгээр олон нийтэд дэлгэн үзүүлж буйгаа зарлаад, сонирхсон хүмүүсийг хүрэлцэн ирж түүхэнд бичигдсэн гайхамшигт үнэт эдлэлийг биечлэн үзэхийг урьжээ.
Эх сурвалж: KAZINFORM