Эхнэрээсээ салж буй Нидерландын иргэн хуучин эхнэртэйгээ үлдсэн мууртайгаа уулзаж байх хуваарь тогтоолгох хүсэлтийг Амстердам хотын тойргийн шүүхэд гаргасан боловч тус шүүх хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзсан байна.
Нидерланд болон АНУ-ын давхар иргэншилтэй эхнэр нь хоёр жилийн өмнө салахдаа муураа авч үлдсэн бөгөөд нөхөр нь шүүх хуралдааны явцад муурыг долоо хоногоор, эсвэл амралтын өдрүүдэд өөр дээрээ авч байх хуваарь гаргаж өгөхийг хүсжээ.
Харин эхнэр нь үүнийг эсэргүүцэхдээ муур нь хэдийнэ нас өндөр болсон, архаг хууч өвчтэй тул тогтмол эмчилгээ, тогтвортой дэглэм шаардлагатайг дурдаад, нөхөр нь нүүснээсээ хойш муурыг огт сонирхоогүй бөгөөд мал эмнэлгийн өндөр өртөгтэй зардалд нэг ч төгрөг хувь нэмэр оруулаагүй хэмээн мэдэгдсэн байна.
Шүүхээс гэрлэлт цуцлах болон бусад асуудлыг шийдвэрлэхдээ эрэгтэйн мууртайгаа уулзах хуваарь тогтоолгох тухай шаардлагыг авч хэлэлцэх үндэслэлгүй гэж үзжээ.
Тус улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 827 дугаар зүйлд тэжээвэр амьтантай уулзах хуваарь тогтоох заалт байдаггүй тул ийм шаардлага гаргах эрх зүйн үндэслэл байхгүй аж.
Эх сурвалж: RIA NOVOSTI