Монголын уулчин Б.Нэргүй, өнөөдөр М.Мөнхөө нар өчигдөр дэлхийн хамгийн өндөр цэгт тооцогдох, далайн төвшнөөс дээш 8848 метрт орших Эверест ууланд амжилттай гарч, тус оргилд хөл тавьсан 18, 19 дэх монгол уулчин болжээ.
Тэд өнгөрсөн долоо хоногт хамтдаа авиралтаа эхлүүлж, нэг хоногийн зайтай оргилыг эзэлсэн байна. Дэлхийн зулайд Монгол Улсаас хамгийн анх МУГТ Г.Өсөхбаяр 21 жилийн өмнө гишгэж байсан бол 2011 онд гавьяат тамрчин Б.Гангаамаа анхны эмэгтэй уулчин болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн билээ.
2012 онд МУГТ Б.Цэвээндаш, олон улсын хэмжээний мастер С.Бат-Эрдэнэ, Л.Баярсайхан, Ц.Цогзолмаа нарын дөрвөн уулчин дэлхийн дээвэрт хөл тавьсан. Түүнээс хойш 2018 онд Ж.Бямбасүрэн, 2022 онд Б.Гантулга, 2023 онд О.Золбоохүү, С.Ганхүү, Ц.Гэрэлт-Од, Ц.Анхбаяр нар авирсан бол өнгөрсөн жил А.Баттогтох, Б.Батхишиг, Ч.Ариунзул, Б.Нэргүй нар амжилттай оргилджээ.
2024 онд Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар Эверестийн оргилд гарсан боловч буух замдаа осолдож, нас барсан билээ.