Өдгөө 46 настай Кардашьяны ойрын эх сурвалж PEOPLE сэтгүүлд мэдээлэхдээ, бодит байдлын шоуны од Ким Кардашьян Хэмилтонд (41 настай) ухаангүй дурлах болсон гол шалтгаануудын нэг нь түүний дөрвөн хүүхдэд (охин Норт 13 настай, Чикаго 8 настай, хүү Сейнт 10 настай, Псалм Уэст 7 настай) гаргасан маш найрсаг, халамжтай зан чанар байсан гэжээ.
Уг эх сурвалж "Киммийн хүүхдүүдэд нохой бэлэглэсэн нь Льюисийн тэдний төлөө хийсэн олон сайхан зүйлсийн зөвхөн нэг нь юм" гэж өгүүлээд, "Ким түүнд дурлах болсон том шалтгаан бол Льюис харилцааны эхэн үеэс л хүүхдүүдэд нь үнэхээр халамжтай, анхааралтай хандсанд байгаа юм. Тэр үргэлж тэдний төлөө бүхнээ зориулдаг байсан" хэмээжээ.
Дотоод эх сурвалж "Формула-1-ийн од Льюис "Кимийн хувьд сайн ээж байх нь хичнээн чухал болохыг маш сайн ойлгодог бөгөөд түүнийг дэмжиж, ажлыг нь хөнгөвчлөхийн тулд чадах бүхнээ хийдэг" гэж хуваалцсан байна.
Эх сурвалж "Ким Льюисийг гайхалтай хамтрагч гэж боддог бөгөөд түүнийг амьдралдаа байгаад өөрийгөө маш азтайд тооцдог. Тэд бие биенээ маш удаан хугацаанд мэддэг байсан ч харилцаадаа боломж олгосондоо Ким маш их баяртай байгаа" гээд "Тэдний харилцаа маш тайван бөгөөд нуруутай, төлөвшсөн санагддаг. Льюис түүнийг үнэхээр жаргалтай болгодог" гэж үргэлжлүүлэн хэлжээ.
Анх хоёрдугаар сард нэр холбогдож эхэлсэн Хэмилтон, Кардашьян нар дөрөвдүгээр сард Инстаграм хуудсаараа дамжуулан харилцаагаа албан ёсоор баталгаажуулсан байна.
Хосууд бие биенээ олон нийтийн өмнө дэмжсээр ирсэн бөгөөд Ким "All’s Fair" киноны зураг авалтад орж байх үед Хэмилтон зураг авалтын талбайд зочилж, харин Ким зургадугаар сард болсон Формула-1-ийн Монакогийн Гран При уралдаанд оролцжээ.
Арванхоёрдугаар сарын 25-нд Техас мужийн Остин хотод болсон Ф1 Гран При тэмцээний өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр Хэмилтон хэлэхдээ, Кардашьян болон түүний хуучин нөхөр Канье Уэсттэй хамтран өсгөж буй дөрвөн хүүхэд нь түүнд өнөөдөр маш их аз жаргал бэлэглэж байгааг онцолсон аж.
Хэмилтон "Би найз бүсгүйнхээ хүүхдүүдтэй цагийг өнгөрөөх үнэхээр дуртай. Тэр дөрвөн хүүхэдтэй, тийм болохоор би эдгээр хүүхдүүдтэй тоглож байна" гээд "Би тэдэнд энэ жил нохой авч өгсөн. Бяцхан Хало (Halo) маань тэр гэр бүлийн шинэ гишүүн болсон" хэмээн сэтгэгдлээсээ хуваалцжээ.
Эх сурвалж: PEOPLE