Жулия Робертсын нөхөр Дэнни Модер жүжигчин бүсгүйн 59 насны төрсөн өдөрт зориулан дээр үеийн нэгэн гэрэл зураг болон сэтгэл дулаацуулсан зурвасыг хуваалцжээ.

Өдгөө 57 настай Модер аравдугаар сарын 28-ны лхагва гарагт өөрийн Instagram хуудсаараа дамжуулан энэхүү баярт өдрийнхөө талаар мэдээлсэн байна.

Тэрбээр зургийн тайлбарт "Өдөр бүрийг баяртай өнгөрүүлдэг ч... 10 дугаар сарын 28-ныг хамгийн ихээр онцолж байна. Олон лаа асаах тусам улам их баяр хөөр авчирдаг. Чамдаа маш их хайртай" гэж бичжээ.

Тус гэрэл зурагт Модер олон лаагаар чимэглэсэн төрсөн өдрийн бялууныхаа өмнө инээж буй Робертсын мөрөн дээр үнсэж байгаа нь үлджээ.

Хосууд анх 2000 онд "The Mexican" (Мексик хүн) киноны зураг авалтын талбай дээр ажиллаж байхдаа танилцсан байна. Робертс уг кинонд Брэд Питтийн хайртай бүсгүйн дүрд тоглож байсан бол Модер зураглаачаар ажиллаж байжээ.

Улмаар тэд 2002 оны долдугаар сарын 4-ний өдөр Нью-Мексико мужийн Таос хот дахь Робертсын 82 акр талбай бүхий хувийн эдлэн газарт нууцлаг байдлаар хуримласан аж.

Julia Roberts and Danny Moder

Өнгөрсөн долдугаар сард тэд гэрлэснийхээ 24 жилийн ойг тэмдэглэжээ.

"Pretty Woman" киноны од бүсгүй ойн баярын өдрөө наранд дулаацан, Модерийн мөрөн дээр толгойгоо нааж буй сэльфи зургаа Instagram хуудсаараа хуваалцаж байсан аж.

Жулия Робертс тус зургийнхаа доор "Хорин ❤️🤍💙 дөрөв. илүү их, илүү их, илүү их 🤩" хэмээн бичжээ.

Жулия Робертс 2018 онд Гвинет Пэлтроугийн "Goop" подкастад оролцохдоо тэдний гэрлэлтийн талаар "Дэннигийн эхнэр болох шийдвэр. Энэ бол миний амьдралыг хамгийн гайхалтай, үгээр илэрхийлэхийн аргагүй байдлаар өөрчилсөн анхны алхам байсан. Миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр бол Дэнни Модертой амьдралаа холбосон явдал юм" хэмээн ярьж байжээ.

Тэд гэрлэснээсээ хойш өдгөө 21 настай ихрүүд болох Хэйзел, Финнеус болон 19 настай хүү Хенри нарыг төрүүлж, гурван хүүхдийн аав, ээж болцгоосон билээ.

Эх сурвалж: PEOPLE