2026 оны аравдугаар сарын 28-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

 Дэлхийн жүдо бөхийн өдөр тохиож байна. 

08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

09:00 цагт: Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээг үзүүлэх чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг нийслэлийн Онцгой байдлын газрын хурлын танхимд болно.

10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

10:00 цагт: “Их Монгол улсын дипломат бодлого: Түүх, орчин үе” олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд болно.

11:30 цагт: Тархины харвалтын нийгэмлэгээс “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр 2026”-ын талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 

14:00 цагт: МУСГЗ Ж.Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Шуудангийн хайрцаг 44/316”, “Найрсаг байгаасай” номын нээлт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно.

15:00 цагт: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг, мэдлэг, туршлага солилцох уулзалт МУБИС-д болно.

-Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ. 

-Шатрын эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 56 дахь удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Орон нутагт:

Сэлэнгэ: “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян 11 дүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” үзэсгэлэн Хаан банкны үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 30-ныг хүртэл гарна. 

-“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна. 

-Зураач, урлаг судлаач П.Байгалийн “Дээд эс” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 11 дүгээр сарын 6-ныг хүртэл гарна.

-“Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 11 дүгээр сарын 19-нийг хүртэл гарна. 

Хилийн чанадад:

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан  холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.