Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 412 дугаар тогтоолоор “Монголын хөрөнгийн биржийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 152 дугаар тогтоолд өөрчлөлт оруулжээ. 

Тус тогтоолын 1 дэх хэсэгт заасан “Сангийн яамыг” гэснийг “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг” гэж өөрчлөн, Монголын хөрөнгийн биржийн төрийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг Сангийн яамнаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шилжүүлсэн байна.