Монгол Улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 7-ны өдрүүдэд болно. 21 дэх удаагийн тэмцээнд 26 орны нийт 248 тамирчин өрсөлдөхөө мэдүүлснээс 148 нь олон улсын цолтой шатарчин буй нь тэмцээний чансааг илтгэж байна.
Тус тэмцээнээс Монголын баг тамирчид гурван медаль хүртсэн нь эИМ Т.Мөнхзул хүрэл (Синтай 2019), ОУМ/эИМ, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул хүрэл (Алматы 2023), эОУМ Б.Мөнгөнзул мөнгөн (Аль Айн 2025) медаль юм. Энэ тэмцээний нээлттэй ангиллын эхний таван байр, эмэгтэй ангиллын аварга шатарчин ирэх оны дэлхийн цомд оролцох эрх авна.
ТЭМЦЭЭНД:
Их мастер (GM) – 34
Эмэгтэй их мастер (WGM) – 12
Олон улсын мастер (IM) – 51
Эмэгтэй олон улсын мастер (WIM) – 20
FIDE мастер (FM) – 32
Эмэгтэй FIDE мастер (WFM) – 17
FIDE дэд мастер (CM) – 5
Эмэгтэй FIDE дэд мастер (WCM) – 13 оролцох ажээ.