“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр үзэсгэлэнгийн талбайн тохижилт, бүтээлч шийдэл, орон нутгийн аялал жуулчлалыг сурталчлан таниулахад оруулсан хувь нэмрээрээ онцгойрсон оролцогчдод Монгголын аялал жуулчлалын холбооноос талархал илэрхийлж, Өргөмжлөл гардууллаа.
“ШИЛДЭГ ТОХИЖИЛТТОЙ ТАЛБАЙ” - АРХАНГАЙ АЙМАГ
Үзэсгэлэнгийн талбайн тохижилт, өвөрмөц дизайн, бүтээлч шийдлээрээ онцгойрсон Архангай аймаг “Шилдэг тохижилттой талбай” шагналын эзнээр тодорлоо.



“ТҮНШ АЙМАГ” - ДУНДГОВЬ АЙМАГ
Энэ жилийн үзэсгэлэнгийн “Түнш аймаг”-аар оролцсон Дундговь аймаг орон нутгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, өв соёл, байгалийн үзэсгэлэнт газруудаа сурталчлан таниулж, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оруулсан хувь нэмрээрээ онцлог байлаа.
Аялал жуулчлалын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, бүтээлч санаа, идэвх санаачилга, хамтын ажиллагаагаараа манлайлсан нийт оролцогчдод баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!