Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 7-нд зохион байгуулахаар товложээ.
Хурлаар одоогийн дарга Х.Нямбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх, түүний оронд Улаанбаатар хотын дарга Б.Пүрэвдагвыг сонгох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа талаар эх сурвалжууд мэдээлэв.
Хотын дарга Б.Пүрэвдагва энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдсэн байна. Мөн Чингэлтэй болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нартай холбоотой шийдвэр гарсан талаар дурджээ.
Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бол Чингэлтэй дүүрэгт холбогдох шийдвэр гарсан талаар хэлсэн байна.