Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хороо, Энгэр шандын хэсэгт өнөө өглөө баавгайн бамбарууш үзэгдсэн байна. Одоогийн байдлаар холбогдох байгууллагын алба хаагчид тухайн байршилд ажиллаж байгаа аж. Тодруулбал,

Нийслэлийн Байгаль орчны газар, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс болон бусад холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж, нөхцөл байдлыг шалгаж буй юм байна.

Үүнтэй холбогдуулан иргэдийг сонор сэрэмжтэй байж, баавгайтай таарсан тохиолдолд ойртож очихгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхаарууллаа. Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байхыг зөвлөж байна.

Баавгайтай таарсан тохиолдолд дараах дугааруудад мэдээлэл өгөх боломжтой.

- Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа: 77070840
- Нийслэлийн Байгаль орчны газар: 72720303
- Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төв: 1131-0005
- Цагдаагийн утас: 7023102
- Амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн: 91064466
- Амьтны эмч: 91162228, 85550746