АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангатгах шийдвэрт хожим гарын үсэг зурж болохоос гадна өөрийн хүссэн үедээ батлах боломжтой" гэж мэдэгджээ.

Тэрбээр ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангатгах тухай хуулийн төслийн талаар Truth Social нийгмийн сүлжээнд бичихдээ “Би үүнд хожим ч гарын үсэг зурж болно, эсвэл хүссэн үедээ гарын үсэг зурж болно” хэмээн мэдэгдсэн байна.

Өмнө нь Трамп Москвагийн эсрэг хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн тохиолдолд гарах үр дагавар, түүнчлэн ОХУ-тай холбоотой бусад улс оронд ногдуулах тарифын нөлөөллийг үнэлэхэд 60 хоногийн хугацаа авсанщ. Энэхүү үнэлгээнд АНУ-ын эдийн засаг болон дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг мөн харгалзан үзэх аж.

Трамп есдүгээр сарын 18-нд Конгрессоор батлагдсан, ОХУ-ын улс төр, цэргийн дээд удирдлага болон төрийн өмчит компаниудын эсрэг хориг арга хэмжээг чангатгах тухай хуулийн төслийг баталжээ.

Уг санаачилгын хүрээнд ОХУ-аас нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнд ногдуулах тарифыг 500 хувь хүртэл, харин Оросын эрчим хүчний гол худалдан авагч орнуудаас нийлүүлэх бараанд ногдуулах тарифыг 100 хувь хүртэл нэмэгдүүлэхээр тусгасан байна.

Гэхдээ АНУ-ын эрх ашигт нийцэхгүй гэж үзсэн тохиолдолд Вашингтоны засаг захиргаа эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх боломжтойг хуулийн эх бичвэрт тэмдэглэжээ.

Эх сурвалж: TASS