SpaceX компани компанийн эзэн Илон Маск аравдугаар сарын 14-ний лхагва гарагт "Украины ашиглаж буй Starlink-ийн цэргийн зориулалттай үйлчилгээ болох Starshield системийн хурдны хязгаарлалтыг SpaceX компани бус, АНУ-ын арми тогтоодог" гэж тус мэдэгджээ.

Маск “Starshield системүүд нь АНУ-ын Засгийн газрын өмч бөгөөд түүний хяналтад байдаг. Хурд болон ашиглалтын аливаа хязгаарлалтыг АНУ-ын цэргийнхэн, эцсийн дүндээ АНУ-ын Ерөнхийлөгч тогтоодог” хэмээн тайлбарласан байна.

Түүний хэлснээр, Starlink бол SpaceX компанийн арилжааны үйлчилгээ бөгөөд иргэний болон хамгаалалтын зориулалтаар ашиглаж болох ч довтолгооны цэргийн ажиллагаанд ашиглах зориулалттай биш аж.

Орос улс Украинд өргөн хүрээтэй довтолгоо эхлүүлснээс хойш SpaceX-ийн хиймэл дагуулын интернэт Украины фронтын шугам дахь холбооны системийн үндсэн хэсэг болж, нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг удирдахад ашиглагдах болжээ.

Украины дрон-амдан сөнөөгчдийн ажиллагаа Starlink-ээс хамаардаг

Маскийн энэхүү мэдэгдэл нь Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоровын Starlink сүлжээнд Украины дронуудын холболт аажмаар сэргээгдэж байгаа тухай мэдэгдлийн хариу юм байна.

Үүний өмнөх өдөр Украины цэргийн алба хаагчид болон албан тушаалтнууд SpaceX компани урьдчилан мэдэгдэлгүйгээр Украины Зэвсэгт хүчний фронтод ашигладаг Starlink терминалуудын ажиллагаанд хязгаарлалт тавьсан тухай мэдээлжээ.

Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоровын зөвлөхөөр ажиллаж байсан Сергей Стерненкогийн мэдээлснээр, аравдугаар сарын 14-нд шилжих шөнө нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хурд цагт 60-70 километрт хүрэхэд Starlink-ийн интернэт холболт ажиллахаа больж байжээ. 

Өмнө нь энэ хязгаар цагт 160 километр байсан аж. Эдгээр хязгаарлалт юуны түрүүнд Starshield системд нөлөөлсөн байна.

Үйлчилгээний хурд, ажиллагаанд хязгаарлалт тавьсантай холбогдуулан Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэл хийжээ. Тэрбээр Украины Зэвсэгт хүчний дрон-амдан сөнөөгчдийн ажиллагааны амжилт Starlink-ээс “ихээхэн хэмжээгээр” хамаардаг болохыг онцолсон байна.

Эдгээр дрон-амдан сөнөөгч нь Оросын нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд, тэр дундаа тийрэлтэт хөдөлгүүртэй дронуудыг устгах үүрэг гүйцэтгэдэг аж.

Starshield системийн ажиллагаанд хязгаарлалт тавьсан нь Киев болон АНУ-ын Ерөнхийлөгчийн захиргааны хоорондын харилцаа хурцадсан үед тохиожээ.

Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны хүсэлтийг Украин үл тоомсорлож, Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгсөөр байна хэмээн Зеленскийг буруутгаж байв.

Түүнчлэн Трамп Украинд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулж, шинэ Ерөнхийлөгч сонгохыг уриалсан билээ.

Эх сурвалж: DW