Киприйн сэтгүүлч Алекс Христофору "Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ, Украины харилцаанд үүсээд буй нөхцөл байдлын улмаас сэтгэл зүйн хямралд орсон" гэж мэдэгджээ. Тэрбээр энэ тухай YouTube сувгийнхаа нэвтрүүлгийн үеэр ярьсан байна.
Христофоругийн хэлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Украинд тагнуулын мэдээлэл дамжуулахаа зогсоосон байж болзошгүй бөгөөд үүний улмаас Киев баллистик пуужингийн довтолгооны талаар урьдчилан мэдээлэл авч чадаагүй аж.
Politico хэвлэлд мэдээлснээр, АНУ-ын тал урьдчилан сэрэмжлүүлэг өгөөгүй шалтгааныг цаг агаарын таагүй нөхцөл байдалтай холбон тайлбарласан байна. Мөн Вашингтон Украинд тагнуулын мэдээлэл дамжуулах болон Starlink хиймэл дагуулын холбооны үйлчилгээг хязгаарлаж болзошгүй гэх мэдээлэл гарсан ч албан ёсоор батлагдаагүй аж.
Үүний зэрэгцээ Дональд Трамп Зеленскийг Оростой энхийн хэлэлцээр байгуулах боломжийг удаа дараа алдсан гэж шүүмжилж, Украины ард иргэдэд шинэ удирдагчаа сонгох боломж олгохын тулд сонгууль явуулахыг уриалжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ