АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Украины мөргөлдөөнийг зохицуулж чадна" гэж мэдэгджээ. Тэрбээр Охайо мужид болсон сонгуулийн цуглааны үеэр хэлэхдээ “Энэ мөргөлдөөн зохицуулахад хамгийн амархан мөргөлдөөнүүдийн нэг байх болов уу гэж бодож байсан. Гэвч тийм биш байлаа. Гэсэн ч бид үүнийг зохицуулж чадна” гэжээ.

Трамп өмнө нь Украины үргэлжилж буй мөргөлдөөнийг эцэслэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар шууд уулзахыг дэмжиж байсан юм. Түүнчлэн Зеленскийг Украинд сонгууль явуулах ёстой гэж мэдэгдэн, дэлхий дахинд асуудал үүсгэж байна хэмээн буруутгаж байв.

АНУ-ын Ерөнхийлөгчийн үзэж буйгаар, Зеленский Украины мөргөлдөөнийг зохицуулах олон боломжийг ашиглаж чадаагүй тул тус улсад шинэ удирдагч хэрэгтэй ажээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь Зеленский хэлэлцээ хийхэд бэлэн бол Москвад хүрэлцэн ирж болно гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Путин, Зеленский нар уулзах боломжийн талаарх Оросын байр суурь тодорхой гэдгийг онцолж байв.

Түүний хэлснээр, Зеленский хүсвэл Москвад ирж болох бөгөөд аюулгүй байдлын баталгааг хангах аж. Песков "Ямар шийдвэр гаргах шаардлагатайг Зеленский өөрөө сайн мэдэж байгаа" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI