Малчид, хадланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Аравдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орж, ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
2026 оны аравдугаар сарын 13-ны 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Өнөөдөр нутгийн баруун хагаст үүлшинэ, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтайн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +3...+8 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +13...+18 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө +9...+11 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +9...+11 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Өдөртөө +6...+8 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР