Германы канцлер асан Герхард Шрёдер ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины төрсөн өдрийн баярт оролцсоны дараа түүнийг Германы Социал демократ намаас (SPD) хасах шаардлага дахин хүчтэй тавигджээ. 

Ногоон намын хамтарсан дарга Франциска Брантнер Шрёдерийг намаас хасах асуудлыг дахин хэлэлцэхийг уриалсан байна. Тэрбээр "Оросын Украинд явуулж буй дайны нөхцөлд Путины төрсөн өдрийг хамт тэмдэглэсэн нь улс төрийн хувьд хүлээн зөвшөөрөх аргагүй үйлдэл гэж шүүмжилжээ. 

Мөн SPD-ийн Баден-Вюртемберг болон Бавари мужийн салбарын удирдлагууд Шрёдерийг намаас хасах боломжийг авч үзэхийг санал болгосон байна. Гэхдээ тэд ийм шийдвэр гаргахад намын дотоод журмын өндөр босго тулгардгийг онцолжээ. 

Гэсэн хэдий ч Шрёдерийг намаас хасах асуудлаар өмнө нь гаргасан давж заалдах хүсэлтүүдийг SPD-ийн холбооны арбитрын комисс 2026 оны аравдугаар сарын 11-нд хэлэлцэх боломжгүй гэж үзэн буцаасан байна. Ингэснээр одоогийн байдлаар Шрёдер намын гишүүн хэвээр үлдэхээр болжээ. 

Эх сурвалж: ZDFHEUTE, NDR, DW