Хан-Уул дүүргийн “Вива сити” орчимд Туул гол дагуу баавгай орж ирсэн дуудлага бүртгэгдлээ. Нийслэлийн Байгаль орчны газраас шуурхай бүлгийн 5 албан хаагч 2 автомашинтай, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч 1 автомашинтай, ХУД-ийн цагдаагийн газраас 4 албан хаагч 1 автомашинтай эрэн хайх ажлыг Туул гол дагуу зохион байгуулж байна. 

Нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газраас эрэн хайх ажиллагаа явуулж байна. 

📌 Иймд иргэд, олон нийтийг анхаарал, болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна. 
📌 Онцгой байдлын газар болон бусад холбогдох албаны байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг мөрдөхийг анхааруулж байна.

ХЭРВЭЭ БААВГАЙ ҮЗЭГДВЭЛ

❌Өөрөө барих, үргээх гэж оролдохгүй, 
🆘 Шуурхай мэдээл!
❌ Гүйхгүй, тайван холд!
❌ Ойртохгүй, зураг авахгүй!
❌ Баавгайг бүү үргээ!
❌ Хоол, хогоор бүү тат!
🆘 Харвал шуурхай мэдээл!
☎️ 310005, 72720303

May be an image of text