Малчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд: Аравдугаар сарын 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2026 оны аравдугаар сарын 10-ны 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ  

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшиж, аравдугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлийн зарим, Увс Завхан, Булганы хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор +3...+8 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор +9...+14 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +19...+24 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө +16...+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө +15...+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +13...+15 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР