Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Киевийн тавьж буй шаардлагыг бүрэн биелүүлэхгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай “Страна.ua” хэвлэл мэдээлсэн байна.
Зеленский АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн Украины асуудлаарх дипломат үйл явц мухардалд орсон гэх мэдэгдэлд тайлбар өгөхдөө, Оростой хэлэлцээ хийх боломжгүй болсон мэтээр дүгнэх нь буруу гэсэн байр суурь илэрхийлжээ.
Тэрбээр “Нэг талаас оросуудтай хэлэлцээ хийж болохгүй гэж хэлчихээд, нөгөө талаас дипломат мухардалд орсон гэж ярьж болохгүй. Бид дипломат мухардалд ороогүй” хэмээн мэдэгдсэн байна. Мөн Украины удирдагч АНУ-ын Ерөнхийлөгчөөс Украинд үзүүлэх нэмэлт тусламжийг хэд хэдэн удаа хүссэнээ дурдаад, Дональд Трамп илүү их зүйл хийх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио пүрэв гарагт мэдэгдэхдээ, Украины асуудлыг энхийн замаар зохицуулах чиглэлээр Вашингтон үргэлжлүүлэн ажиллахаа онцолсон байна. Гэхдээ тэрбээр одоогийн нөхцөл байдал мухардалд орсон байгааг дурджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин аравдугаар сарын 1-нд хийсэн мэдэгдэлдээ, Украин дахь байлдааны ажиллагааг энхийн хэлэлцээрээр аль болох хурдан зогсоохыг Орос хүсэж байгааг тэмдэглэсэн байна. Тэрбээр "Москва хэлэлцээ хийхэд бэлэн байгаа боловч Киевийн удирдлагуудаас ийм хүсэл эрмэлзэл харагдахгүй байна" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI