2026 оны аравдугаар сарын 9-ний өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна. 

 Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр болон шуудан холбооны өдөр тохиож байна. 

09:00 цагт: “Чингис хаанаас өмнөх Монголын тал нутаг дахь шашин, шүтлэг”  олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд болно. 

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:00 цагт: Урлаг судлаач, Урлагийн түүхч, багш О.Сосорын “Дэлхийн урлагийн түүх: Сэргэн мандалт ба Барокко” сэдвээр олон нийтэд зориулсан лекц “Чингис хаан” үндэсний музейд болно. 

11:00 цагт: Үндэсний бөхийн хөгжил ба эрх зүйн шинэчлэл хэлэлцүүлэг Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

11:00 цагт: “Залуус тогтдоггүй юу, байгууллага тогтоож чаддаггүй юу?” сэдвийн хүрээнд “HR Day 2026” үйл ажиллагааны хэвлэлийн хурал Үндэсний мэдээллийн төвд болно. 

13:00 цагт: “Хийморь” төслийн таван жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Монгол улс, ӨМӨЗО-ны үндэсний бөхчүүдийн багийн халз барилдаан маргааш зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн хурал Монгол бөхийн өргөөнд болно. 

13:00 цагт: Дуучин Г.Мөнхбаяр анх удаа зохион байгуулах “Eurovision Song Contest Asia” уралдаанд Монгол Улсаас оролцохоор болсон талаар хэвлэлийн хурал “Зайсан хилл эвент холлд” болно.

15:00 цагт: “Монгол-Германы боловсролын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүндэтгэлийн хурал”-ын нээлт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно. 

18:00 цагт: Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт “М банк арена”-д эхэлнэ. 

-Богд хааны ордон музейгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Хаан ордны намар 2026” музейн нээлттэй өдрүүд эхэлнэ.

-“Ургамлын ертөнц” цэцэг ургамлын үзэсгэлэн ХААИС-ийн төв байранд болно.

-Иргэд, байгууллагуудыг тарьц, суулгацаар хангах үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл болно. 

-Үндэсний мод тарих өдрүүд энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.

Орон нутагт:

Завхан: 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ. 

-“Алтан намар-2026” үзэсгэлэн худалдаа, бизнес эрхлэгчдийн спортын өдөрлөг болно.

Үзэсгэлэн:

-“Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн “Б Контемпорари” арт галерейд энэ сарын 11-нийг хүртэл гарна. 

-“Дүрслэх урлагийн музейн-60 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 12-ныг хүртэл гарна.

-Уран барималч Н.Цогмагнай агсны “Цог хийморийн шүтээн” хүндэтгэлийн үзэсгэлэн “Монгол” арт галерейд энэ сарын 13-ныг хүртэл гарна. 

-Зураач, уран бүтээлч Г.Гүндарийн “Огторгуйд бүжигч охин тэнгэрүүд” анхны бие даасан үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл "HUE" арт галерейд гарна.

-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд энэ сарын 20-ныг хүртэл гарна.

-Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” үзэсгэлэн Хаан банкны үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 30-ныг хүртэл гарна. 
 -“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна. 

Хилийн чанадад:

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан  холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.