2026 оны аравдугаар сарын 8-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
09:30 цагт: Монгол Улс, БНСУ-ын Хот төвөллөгч, инженерүүдийн хамтарсан “Хот төлөвлөлтийн III форум” “Чингис хаан” үндэсний музейд болно.
10:00 цагт: УИХ-ын байнгын хорооны хуралдаан болно.
10:00 цагт: Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй Дартсын Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн Их Наяд төвийн “Триплл эвент холлд”-д эхэлнэ.
12:00 цагт: Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрч хүч холбоо ТББ-аас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсоё сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
13:00 цагт: Алдарт дуучин П.Адарсүрэн агсны хөшөөний нээлт "Зайсан Хилл" цогцолборын урд задгай театрын өмнө болно.
14:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
18:00 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт “М банк арена”-д эхэлнэ.
-Иргэд, байгууллагуудыг тарьц, суулгацаар хангах үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл болно.
-Үндэсний мод тарих өдрүүд энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.
Орон нутагт:
Завхан: 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
-“Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн “Б Контемпорари” арт галерейд энэ сарын 11-нийг хүртэл гарна.
-“Дүрслэх урлагийн музейн-60 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 12-ныг хүртэл гарна.
-Уран барималч Н.Цогмагнай агсны “Цог хийморийн шүтээн” хүндэтгэлийн үзэсгэлэн “Монгол” арт галерейд энэ сарын 13-ныг хүртэл гарна.
-Зураач, уран бүтээлч Г.Гүндарийн “Огторгуйд бүжигч охин тэнгэрүүд” анхны бие даасан үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл "HUE" арт галерейд гарна.
-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд энэ сарын 20-ныг хүртэл гарна.
-“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.