Малчид, хадланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Аравдугаар сарын 8, 9-нд ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна.  

2026 оны аравдугаар сарын 8-ны 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 07-08-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Төв аймгийн хойд, Сэлэнгийн зарим сумдаар, 08-ны өдөр Хөвсгөл, Төв, Хэнтий, Дорнодын хойд, Сэлэнгийн зарим сумдын нутгаар 0.0-3.0 мм хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Нутгийн баруун хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан, Заг-Байдраг голын эхээр +4...+9 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар +15...+20 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 5-10 метр. Өдөртөө +14...+16 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө +15...+17 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Өдөртөө +12...+14 градус дулаан байна. 

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР