Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Месси шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд тоглосон сүүлчийн тоглолтын өдрийг карьерынхаа хамгийн гунигтай өдөр хэмээн нэрлэжээ.
Аргентины шигшээ баг нөхөрсөг тоглолтод Бениний шигшээг 3:0-ээр хожсон бөгөөд энэ тоглолт Мессигийн шигшээ багийн төлөөх сүүлчийн тоглолт болсон бай.. Тэрбээр уг тоглолтод нэг гоол оруулж, хоёр гоолын дамжуулалт өгчээ.
Месси үзэгчдэд хандан “Өнөөдөр би карьерынхаа хамгийн гунигтай өдрийг туулж байна. Шигшээ багаасаа салж байна. Одоо би тэднийг дэмжих болно. Би та бүхэнд хайртай. Аргентин хүн болж төрсөндөө Бурханд талархаж байна. Маш их баярлалаа” хэмээн хэлсэн байна.
Месси 39 настай бөгөөд 2023 оноос Хойд Америкийн Мэйжор лигийн хөлбөмбөгийн “Интер Майами” клубт тоглож буй. Европт тэрбээр Испанийн “Барселона”, Францын “Пари Сен-Жермен” клубүүдийн бүрэлдэхүүнд тоглож байв.
Аргентин довтлогч 2022 онд дэлхийн аварга болж, 2014, 2026 онд мөнгөн медаль хүртсэн. Түүнчлэн 2008 оны Олимпын аварга бөгөөд 2021, 2024 онд Америкийн цомд түрүүлсэн. Мөн “Алтан бөмбөг”-ийг хамгийн олон удаа хүртсэн тоглогч юм.
Месси Аргентины шигшээ багийн төлөө 208 тоглолтод оролцож, 126 гоол оруулсан бөгөөд энэ хоёр үзүүлэлтээрээ үндэсний шигшээ багийнхаа дээд амжилтыг эзэмшдэг. Тэрбээр дэлхийн аваргын зургаан тэмцээнд оролцжээ.
Эх сурвалж: TASS