2026 оны аравдугаар сарын 7-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
Дэлхийн хөвөнгийн өдөр тохиож байна.
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
10:30 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхэд ажиллах “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн”-ий гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны талаар “Холидэй Инн” зочид буудалд хэвлэл мэдээлэл хийнэ.
13:00 цагт: Алдарт дуучин П.Адарсүрэн агсны хөшөөний нээлт "Зайсан Хилл" цогцолборын урд задгай театрын өмнө болно.
15:30 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт “М банк арена”-д эхэлнэ.
-“Модон барын баримтат өв: Бүртгэл, хадгалалт хамгаалалт ба хүртээмж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын сангийн салбар номын санд болж байна.
-Иргэд, байгууллагуудыг тарьц, суулгацаар хангах үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл болно.
-Үндэсний мод тарих өдрүүд энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.
Орон нутагт:
Завхан: 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
-“Дүрслэх урлагийн музейн-60 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 12-ныг хүртэл гарна.
-Зураач, уран бүтээлч Г.Гүндарийн “Огторгуйд бүжигч охин тэнгэрүүд” анхны бие даасан үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл "HUE" арт галерейд гарна.
-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд энэ сарын 20-ныг хүртэл гарна.
-“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.