АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнсийн мэдэгдсэнээр, Иран улс уран баяжуулах хүчин чадлаа мэдэгдэхүйц бууруулсан тохиолдолд АНУ-тай үргэлжилж буй дайныг зогсоох боломжтой аж.

Тэрбээр Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа Иран цөмийн зэвсэг бүтээх сонирхолгүй гэдгээ харуулахыг хүсэж байгаа бол 60 хувьд хүргэсэн өндөр баяжуулсан уран үйлдвэрлэхгүй байх ёстой гэж онцолжээ.

Вэнс “Бид үг амлалтыг бодит үйлдлээр солихгүй” хэмээн хэлсэн байна. Түүний хэлснээр, Вашингтон Ирантай хэлэлцээр хийхэд нээлттэй хэвээр байгаа ч цөмийн хөтөлбөрийн асуудлаар бодитой, тодорхой буулт хийхийг Тегеранаас шаарджээ.

Мөн Вэнс Ираны эрх мэдлийн бүтэц дэх шийдвэр гаргалтын үйл явц тодорхой бус байгааг хэлсэн байна. АНУ-ын тал Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан болон Гадаад хэргийн сайд Аббас Арагчитэй хэлэлцээ хийж байгаа ч тэдний шийдвэр гаргах түвшний нөлөө хэр зэрэг болох нь тодорхойгүй гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: TASS