“Нүүрсний бүлэглэл” болон хууль бус үйлдэлтэй эрх мэдэл, албан тушаалдаа эрдсэн хүмүүс амь тавихынхаа өмнө хууль, хүчний байгууллагуудыг харлуулах технологи “хүтгаж” байгаа бололтой. Тодруулбал, өөрсдийгөө гэм зэмгүй, итгэлэт автажлаа гэх мэдээллийг олон нийтэд түгээж өөрсдийгөө өрөвдүүлэхээр зэхжээ.

Одоогоор “Херо”-гийн Б.Баатарыг залилах, мөнгө угаах гэмт хэрэгт яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнийг прокуророос 30 хоног цагдан хорьж байгаа. Үнэн хэрэгтээ Б.Баатарт холбогдох хэргийг холбогдох байгууллага нь “боочихсон”, өөрөө ч танилцчихсан юм билээ.

Мөн Хотын дарга асан Х.Нямбаатарыг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан.

Түүнээс өмнө нэгдугээр орлогоор нь ажиллаж байсан Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, хорьж байгаад суллах, одоо хилийн хориг тавьчихсан байгаа.

Одоогийн Шадар сайд Н.Номтойбаярын хамаарал бүхий компани шүүхийн шийдвэрээр 53 тэрбум төгрөгийн төлбөр төлөх ёстой ч гүрийсээр яваа нь ил болсон.

Энэ мэтчилэн гэмтнүүд гэзэрсэн Богд шиг цэвэрхэн үлдэж, олон нийтэд буруу ойлголт өгөхийн тулд хэвлэлийн хурал зарлаж, хэнээр ч хамаагүй өмөөрүүлжийг уртал болгосоор байна. Тиймээс хуулийнхан нэгэнт “акул”-уудтай зууралдсан бол шударга ёсыг сахиулан “давль стандарт” үйлчилдэггүй болохыг харуулах хэрэгтэй байна. 

Эх сурвалж: ERENNEWS