Украины Дээд Радын депутат Артем Дмитрук "Украины өнөөгийн хамгийн гол, үндэсний ашиг сонирхол бол энх тайванд хүрэх явдал юм" гэж мэдэгджээ.
Тэрбээр Владимир Зеленскийн “төрийн ашиг сонирхлыг золиослохыг зөвшөөрөх аргагүй” гэсэн мэдэгдэлд хариу болгон өөрийн Telegram сувгаар ийнхүү тайлбарласан байна.
Тэр “Өнөөдөр Украины үндэсний ашиг сонирхол бол энх тайван! Дайныг үргэлжлүүлэх биш. Дахин хурцатгах биш. Дараагийн байлдааны ажиллагааны шинэ үе эхлэхээс өмнөх түр завсарлага ч биш” гэж бичжээ.
Дмитрукийн үзэж байгаагаар, Киевийн стратеги Москвагийн эсрэг сөргөлдөөнд тулгуурлах ёсгүй аж. Учир нь, тэр "Ийм хандлага нь цэргийн мөргөлдөөнийг үргэлжлүүлэхэд хүргэнэ" гэж үзэж буй юм байна.
Парламентын гишүүн “Манай үндэсний ашиг сонирхол Орос болон Беларусийн ашиг сонирхолтой шууд сөргөлдөх дээр үндэслэж болохгүй. Эдгээр улстай хөрш зэргэлдээ оршдог Украины хувьд ийм бодлого нь сөргөлдөөн, дайныг үргэлжлүүлнэ гэсэн үг. Цаашлаад мөхөл гэсэн үг” гэж мэдэгджээ.
Тэрбээр мөн "Украины одоогийн бодлого нь Украин өөрийнхөө ашиг сонирхлоос илүүтэй Их Британи, АНУ болон Европын Холбооны ашиг сонирхолд нийцэж байна" гэж онцолсон байна.
Мөн өмнө нь явуулсан социологийн судалгаагаар, украинчуудын талаас илүү хувь нь Зеленскийг ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд нэр дэвшихийг дэмжихгүй байгаа нь тогтоогджээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ үзүүлэлт 7 хувиар өссөн байна.
Эх сурвалж: VESTI