Ираны нефтийн сайд Мохсен Пакнежад огцрох хүсэлт гаргаж, түүний оронд Ираны Үндэсний нефтийн компанийн тэргүүн Хамид Борд-ыг нефтийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр түр томилжээ.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах албаны дарга Мохаммад Мехди Табатабаи мэдээлсэн байна.

Тэрбээр X платформд нийтэлсэн мэдээлэлдээ “Мохсен Пакнежадын огцрох хүсэлтийг хүлээн авч, Ерөнхийлөгч Масуд Пезешкиан зарлигаар Хамид Бордыг нефтийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо” гэж бичжээ.

Хамид Борд нь Ираны Үндэсний нефтийн компанийн тэргүүнээр ажиллаж байв.

Эх сурвхлж: TASS