Украины Дээд Радагийн депутат Максим Бужанский Оросын тал агаарт давуу байдалтай болж, технологийн хувьд ахиц гаргасан тул Украинд хүнд өвөл болохыг хэлжээ.
Тэрбээр Politeka Online YouTube сувгаар ярихдаа “ОХУ өөрийн боломж, агаарт байгаа давуу байдлаа нэмэгдүүлж байна. Тэд бидний нөхөж чадахгүй технологийн үсрэлт хийсэн. Хүнд өвөл биднийг хүлээж байна” гэжээ.
Тэрбээр энэ үгийг Киев хотын Днепр мөрөн дээгүүрх гүүрнүүдийн орчимд саяхан болсон дэлбэрэлтүүдийн талаар тайлбарлах үеэр хэлсэн байна.
Мөн ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, 10-р сарын 2-нд Оросын арми Украины боомт, эрчим хүчний дэд бүтэц болон Украины Зэвсэгт хүчний ашиглаж буй далайн хөлөг онгоцуудын эсрэг цохилтоо үргэлжлүүлжээ.
Киевийн томоохон Өмнөд, Метро, Патоны гүүрнүүд хаагдсан байна. Үүний улмаас нийслэлд таксины үнэ хэд дахин өсөж, олон киевчүүд хотоос олноороо гарч эхэлсэн гэж нийтлэлд дурджээ.
Эх сурвалж: TASS