Монгол Улсын Засгийн газар Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-той хамтран Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулах чиглэлээр ажиллахаар боллоо.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар, FIFA болон Монголын Хөлбөмбөгийн Холбоо хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Санамж бичигт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, FIFA-гийн Гишүүн холбоодыг хариуцсан ерөнхий захирал Элхан Маммадов, Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар нар гарын үсэг зурлаа. Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, FIFA-гийн Ерөнхийлөгч Жианни Инфантино нар оролцов.

Энэхүү төсөл нь Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хүний хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд хүүхэд, залуусын биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөлийг сайжруулах, спортын дэд бүтцийг олон улсын жишигт хүргэх зорилготой уялдаж байна.

цэнгэлдэх хүрээлэн байгуулах чиглэлээр ажиллахаар боллоо.