ОХУ-ын Хууль зүйн яам улс төрч Борис Немцовын охин, сэтгүүлч Жанна Немцова болон “Навальныйн баг”мэдээллийн эх сурвалжийг “гадаадын агент”-уудын бүртгэлд оруулжээ. Энэ тухай тус яамны цахим хуудсанд нийтэлсэн мэдээлэлд дурдсан байна.
Тус яамны мэдээлснээр, Жанна Немцоваг ОХУ-ын төрийн эрх бүхий байгууллагуудаас гаргасан шийдвэр, хэрэгжүүлж буй бодлогын талаар үнэн зөв бус мэдээлэл түгээсэн гэж үзжээ.
Мөн “Навальныйн баг” мэдээллийн эх сурвалжийг ч адил ОХУ-ын төрийн байгууллагуудын гаргасан шийдвэр болон хэрэгжүүлж буй бодлогын талаар “үнэн зөв бус мэдээлэл түгээсэн” хэмээн буруутгасан байна.
Түүнчлэн “Чөлөөт үндэстнүүдийн лиг” байгууллагын тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн Рустам Хуажев, мөн “Реанимация” мэдээллийн эх сурвалжийг “гадаадын агент”-уудын бүртгэлд нэмж оруулжээ.
Харин “Хүчирхийллийн асуудалтай тэмцэх төв” байгууллагыг үйл ажиллагаагаа зогсоож, татан буугдсантай нь холбогдуулан уг бүртгэлээс хассан байна.
Эх сурвалж: TASS